Forex дахь мөнгөний менежмент
Та хэдий зах зээлийн боломжит бүх төрлийн анализ сайн хийж чаддаг, ирээдүйн төлөв байдлыг нарийн оновчтой тодорхойлж чаддаг байлаа ч гэсэн зохих хэмжээнд мөнгөний менежментийн стратегигүйгээр их мөнгө хийж чадахгүй. Forex төдийгүй бусад аливаа санхүүгийн зах зээл дэхь мөнгөний менежмент нь арилжаа хийх мөнгөний хэмжээнд тааруулахаар боловсруулсан дүрмүүдийн цогц гэж ойлгож болно. Зөв мөнгөний менежмент нь Forex-оос ашиг олоход маш чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ талаар анхаарахгүй байж болохгүй юм.
Labels: