Далд ухамсарт нэвтрэхүй

Өнөөдрийн энэхүү цувралаараа өмнөх сэдвийн үргэлжлэл болох нэгэн сэдвийг хүргэж байна. Хэдийгээр энэ талаар урьд өмнө нь сонсож дуулж байгаагүй, эсвэл энэ тухай сонсох мэдэх хүсэлгүй байсан үзэл бодлын эсрэг бодолтой явдаг хүн байхыг үгүйсгэхгүй ч сонирхож явдаг хүмүүст хэрэгтэй байх болов уу хэмээн энэхүү цувралыг илгээж байгааг хүлээн авна уу.

Зөв томъёолсон төлөвлөгөөг дотоод ухамсар дуртай хүлээн авдаг

Та шинэ байшин барих гэж байгаа бол бүгдийг оюун ухаандаа сэтгэн бодож, цаасан дээр буулган заалт бүрийг дагаж мөрдсөөр барьж дуусгана. Харин барилгын материал ур хийц талаасаа бол нэг хэрэг, нөгөөтэйгүүр тэр байшингийн зүгээс таны ажил төрөл, амьдралын төлөвлөгөө, аз жаргалд гүйцэтгэх үүргийг бодолцох ёстой. Хоёрдогч гол үзүүлэлтийг таны "оюун ухааны барилгын материал"-аар гүйцэлдүүлдэг.

Барилгаа эхлэнгүүт сэтгэл санаагаа тарамдуулан, элдэвт бухимдан барьц алдах юм бол барилгын үйл явц дэгэн догонтой урагшилдаг. Үүнээс үзвэл таны ухамсартай холбоотой агшин бүр, их бага үйлдэл бүхэн амьдралын барилгад тань материал болон өрөгдсөөр байдаг.Үг хэлээрээ барилгынхаа хэсэг, эд ангиудыг дархлаж байна гэсэн үг юм.Амьдрал гэдэг том барилгыг, орон сууцны барилгатай яг адилхан нягт нямбай, эмх цэгцтэй, алсын бодолтой бүтээхгүй бол үүргээ гүйцэтгэхгүй эрт нурах аюултай...

Оюун ухааныхаа урланзд энэ амьдралынхаа үлгэр загварыг хэр зэрэг сайн бүтээснээс таны нэр хүнд нийгмийн өмнө тодорхойлогдох болно.

Өнөөдрөөс шинэ төлөвлөгөө зохиовол ямар вэ? Уг төлөвлөгөөний гол амин сүнс нь таны амьдралын аз жаргал, өв тэгш, сайн сайханд чиглэсэн сэдэлт байх ёстой.Оюун ухааныхаа соргог харааг амьдралынхаа сайн сайханд зөв чиглүүлбэл та баяр баясгалан, амжилт бүтээлд ч мөн адил хүрэх болно. Эд бүхэн таны жинхэнэ хувийн өмч юм. Шинээр сэтгэж, өөдрөг хандах юм бол таны хүсэл мөрөөдөл бүхэн биелэх бөгөөд "Үр жимсээр нь үйлдлээ цэгнэх" шалгууртай билээ. (Би яг одооноос эхлэн амьдралынхаа төлөвлөгөөг зохиохоор шийдлээ.)

Бодоины арга

Шарль Бодоин бол Францын Ж.Руссогийн нэрэмжит дээд сургуулийн профессор, сэтгэл засалч, олон судалгааны ажлын зохиогч, удирдагч гарамгай хүн байлаа.

Бүр 1910 онд тэр дотоод ухамсар, нойрсохоос наагуур тайвширсан нөхцөлд сэтгэхүйн үйлдлийг хүлээж авдаг болохыг нотолсон юм.

Маш идэвхгүй ноомой байдалд хүрснээр дотоод ухамсартаа бодол санаагаа "бичүүлж" хариуг нь авч болно. Дараахь тоъёоллыг үндэслэх ёстой гэж Бодоин бичсэн байдаг. "Хамгийн өгөөжтэй үйлдэл хийхийн тулд маш товч, тодорхой, хурдан тогтоогдох өгүүлбэрийг олоод, түүнийгээ тарни шиг унших хэрэгтэй". Жишээлбэл: нэгэн бүсгүйд тохиолдсон өв хөрөнгийн гэрээслэл асуудалтай болов. Нөхөр нь бүх хөрөнгөө түүнд гэрээсэлсэн боловч, хуучин эхнэр хүүхдүүд нь уг гэрээсийг хүчингүйд тооцох санаархалаа өдөөсөн юм. Энэ эмэгтэй Бодоины аргыг сайн мэддэг учир түүнийгээ хэрэглэхээр шийдэж "Бурхан бүхнийг шийднэ" гэсэн товч өгүүлбэр зохиогоод үйлдэлдээ орсон юм. Нам гүм орчинд орж тайвшраад уг өгүүлбэрээ уншиж бясалгав. Ийм үйлдлээ тэр 10 орой унтахынхаа өмнө гүйцэтгэж, сэтгэл зовох юмгүй бүрэн итгэлтэй гүнзгий нойрсдог байв. Арван нэг дэх хоногийн өглөө нь бие сэтгэл нь тайвширч нэг л сайхан мэдрэмж төрөөд ирсэн нь үнэхээр бурхан шийдсэн хэрэг байв. Өдөр тийшээ өмгөөлөгч нь нөгөө тал харилцан тохиролцох гэрээнд гарын үсэг зурсанаар уг асуудал төвөггүй шийдэгдсэн юм.

Дүрээр сэтгэнэ

гэдэг бол тухайн зорилгынхоо тухайд сайтар дүрслэн бодох, сэтгэхүйнхээ хүрээнд

түүнийгээ яг байгаа бодит байдлаар нь ургуулан төсөөлж, бүр нүдээрээ харж

байгаа мэт тодорхой болгох ёстой. Хүний нүд бол бодит ертөнц дээр байдаг

зүйлийг үзэж таньдаг эрхтэн. Үүнтэй яг адилаар оюун сэтгэхүйдээ бүрэлдсэн

“ертөнцийг” дотоод харцаараа бас хардаг. Ялгаа нь хүртэхүйгээр, нөгөө нь

мэдрэмжээр яг ижил зүйлийг харах юм. Сэтгэхүйн зурган дээр зурагдсан бүхэн таны

хүслийн агуулгыг тодруулж, эцэст нь үл үзэгдэгч юмс бодитой байдаг гэдгийг

нотолдог. Энэ нь таны оюун ухааны хийсвэрлэл бодитооор биелсэнийг хэлдэг. Ямар

нэгэн санаа, сэтгэлгээний үр дагавар нь материаллаг дүрсээ олсноор зорилго

биелэх учиртай. Харин сэтгэл санаандаа бүтээсэн дүр зургаа биелтэл нь цогцлоох

маш чухал.



Хүний сэтгэхүйн

үйлдэл /үйл/ тархинд ул мөрөө бичүүлэхэд улмаар биелэлээ олж бодит байдалд

хэрэгждэг нь үйл явдал бүрийн туулдаг зам юм. Баригдах байшингийн эзэн улаан

шугам тавихаас эхлээд дотоод ертөнцдөө тэр байшингаа бүтнээр нь үзэж, угсралтын

ажиллагааг шугамаар татаж байгаа харандааны мөрнөөс ургуулан торхыг нь

тархиндаа шаантагладаг билээ. Гүйцэтгэгч тэр зургаар материалаа бүрдүүлж,

барилгачин гараараа бүтээхийн хэрээр нөгөө байшингийн дүр бодитоор тодорсоор нэгэн

өдөр хүссэн байшингаа харах болно.



Номын зохиогч

өөрөө энд тэнд лекц уншихаар урилга аваад мөн дүрслэн бодох аргаар гүйцэтгэлийн

“зургийг” бүтээдэг. Эхлээд өөрийнхөө хийх ажлыг маш өөдрөг сайхнаар дүрслээд,

лекц сонсогч хүмүүсийн нүүр царай, хүлээж авах чадвар, танхимын дүүргэлт, уур

амьсгалыг ургуулан “сэтгэлдээ” бүтээдэг. Тэдгээр хүмүүс миний үг бүрээс

мэдрэмж төрж, саад бэрхшээлээсээ хагацаж, аз жаргалаар гэрэлтэж байгааг нь

дүрсэлдэг. Сонсогч бүрийн оюун ухаан хайр дурлал, аз жаргал төгс төгөлдөр,

билэг дэмбэрэлээр бялхаж байгааг зүрх сэтгэлээрээ урьдчилан мэдэрч амждаг.

Тэгээд жинхэнэ

үйл ажил явагдаж байхад миний хүсэж сэтгэснээр юм бүхэн өрнөж танхимаас олон

сайхан тэнгэрлэг үг яриа шувуу мэт нисэлдэн миний чихийг мялаадаг юм. Ингээд

яриагаа өндөрлөхөөр амсхийхэд олон хүмүүс үнэхээр залбирал нь биелэж, хүссэн

санасандаа хүрсэнийг сэтгэл хангалуунаар надад талархалтайгаар илэрхийлцгээдэг

юм.

“Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг монгол

ардын үг байдаг. Америкийн сэтгэл судлалыг үндэслэгч Уильям Жеймс “дотоод

ухамсартаа дүрслэн сэтгэж дамжуулсан бүхэндээ итгэл үнэмшилтэй байсан бол

заавал биелдэг” гэж дахин дахин хэлэх дуртай. “Та яг энд хүрэлцэн ирсэн юм шиг

байж чадвал, үнэхээр тийм л байдаг” гэж ишлэх бас дуртай.

Киноны аргыг амьдралд хэрэглэхгүй салбар

гэж үгүй. Жишээ нь: та үл хөдлөх хөрөнгө худалдаалах гэж

байгаа бол юуны өмнө уг хөрөнгийн үнийг цэгнэн зөв тогтоох ёстой. Зөв гэдэг нь

“Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”

гэсэн зарчим гэжойлгож болно. Хэт ашиг

олох хүсэл, хэт хямдруулах алдаа нь наймааг бүтэлгүйтүүлдэг. Үнээ зөв тогтоосны

дараа билэг дэмбэрэлээр худалдан авагч хүрч ирнэ гэдэгт итгэлтэй байх

бөгөөд таны “бараа” түүний сэтгэлд бүрэн нийцнэ гэдэгт та итгэх ёстой. Ингээд

та нам гүм орчинд ганцаар тухлаад оюун ухаанаа тайвшруулан бие махбодио

сулруулсаар хагас унтаа юмуу транс түвшинд хүрч очих ёстой.

Дараа нь киногоо бүтээх уран сэтгэмждээ

орно. Худалдах объектоо үнэн зөвөөр сэтгэлдээ үнэлээд ерөөлтэй тэр хүн хүрч

ирээд үзэж харан сэтгэл хангалуун байгааг бас “кинондоо” үзнэ. Улмаар таны

үнэлсэний дагуу мөнгийг бэлнээр тоолон өгч байгааг сайхан товч тодорхой

найруулна. Энэ баярт мөчийг хамгийн тод сайхан дүр зургаар хариу талархал

илэрхийлж тэмдэглэж буйгаар ч юм уу төсөөлнө ер нь бол таны уран сэтгэмжийн

чадвар мэднэ. Энэ сайхан мөчид та нойрсох юм бол бүр сайн. Энэ кино хэр итгэл

үнэмшилтэй болсоноос таны амжилт шалтгаална. Гэхдээ дотоод ухамсартаа заавал товч

тодорхой хүргэсэн бол хариулах нь гарцаагүй. Дүрслэн бүтээсэн бүхэн оюун ухаанд

итгэл үнэмшилтэй, гүнзгий хадгалагдах тусам биелэх магадлал өндөр байдаг.

Энэ аргыг хэрэглэсэн олон хүмүүс амьдралд

маш сайн тохирч байгаад талархсанаа

радио FM , телевиз, захидлаар ирүүлсээр байдаг.

Энэ аргыг үндэслэгч нь доктор Квимби бөгөөд тэрээр 100 гаруй жилийн өмнө энэ аргаараа сэтгэхүйн эмчилгээ засал хийдгээрээ түүхэнд үлдэж чадсан юм. Түүний дурсамжийн

ном нь 1921 онд Нью-Йорк хотод гарсан юм. Тэр номд түүний гайхамшигтай анагаах

увидасын тухай сонины материалууд хэвлэгджээ. Квимбийн аргын үндэс нь өвчтөн ба

эмч хоёрын санал нэгдэж эмч өвчтөнд ямар ч өвчин алга, зөвхөн энэ бүхэн биеэ

чагнасан төөрөгдөл, сөрөг буруу үзэл бодлоос өөр юу ч биш гэдэг дээр хатуу

зогсох явдал гэнэ. Сэтгэхүйн үйлчлэх механизмыг сайтар таньсан хэн боловч

өвчтэй хүнд зөвхөн андуу ташаа бодол санааны үрээр элдэв өвчин зовлон тусч

улмаар цааш хүндэрдэг. Гэвч тэр буруу үзэл бодлоо эрс өөрчилж чадвал өвчин

зовлон дагаад арилчихдаг гэдгийг ятгахад чиглэдэг.



Бодол саналаа

өөрчилж чадвал, хувь хүний дотоод ухамсар бие эрхтэнийг сэргээн тогтоох бүрэн

чадвартай. Бие махбодыг хамгийн ойрын бүтээгч нь дотоод ухамсар байдаг тул тэр

бүгдийг эрүүлжүүлж чаддаг. Залбирал эхлэх үгтэй цуг дотоод ухамсар анагаах

ажилдаа шуударч ордог.



Ухаалаг итгэл

үнэмшил, сэтгэл сүнсээрээ дамжуулан өвчнийг замаас зайлуулж болдог. Хүн бүрийн

оюун санаа түгээмэл нэгэн эх сурвалжаас эхтэй, нэгэн адил хуульд захирагддаг

учир өвчтөнийг ятган сэнхэрүүлэх үйлдэл хялбар бөгөөд анагаах явц төдий чинээ

амар байх болно. 1849-1889 онуудад зөвхөн доктор Квимби энэ аргыг хэрэглэж

өндөр амжилт олж байсан юм.





“Залбирал гэдэг

бол учир утгагүй үглэлт биш” гэдэг утгаар тодорхойлогдох биеэ даасан бас нэг

залбиралыг авч үзье.



Эерэг нотолгооны

хөдөлбөргүй хүч нь дараахь объектив үнэн дээр үндэслэгдсэн: 3*3 тэнцүү 6 байх

ёстой болохоос тоо мэддэггүй хүүхдийн 7 гэсэнтэй тэнцэх учиргүй. Тэр багшийн

хичээлээр үнэхээр 6 гарах юм гэдэг математикийн хуультай танилцаж улмаар энэ

бодит үнэнтэй нэгддэг. Эсвэл эрүүл бие, өвчин хоёрын аль нь хэвийн үзэгдэл вэ

гэдэг дээр тогтож ярилцаад үнэхээр эрүүл мэнд бол жинхэнэ үнэн байдаг юм байна

гэдгийг олж мэддэг. Хүний эрүүл мэнд бол зөвхөн хувь хүний хэргийн төдий

асуудал биш сав, шим ертөнцийн цар хүрээний нэгдмэл нэгэн бодит үнэний хэсэг нь

юм. Ийнхүү оюун ухаан буруу хандваас аравын доторхи тоо тоолж чаддаггүй хүүхэд

шиг дотоод ухамсар төөрөгдөлд ордог.





Энэ аргын мөн

чанар нь итгэгч хэн боловч амьдралын хамгийн зөв зарчим дээр залбиралаа

томъёолсон эсэхээс хамаардаг. Математикийн хууль гэж байхаас төөрөгдөл бус:

жинхэнэ үнэн гэж байхаас худал хуурмаг бус: гэдэг зарчимд амьдрал түшиглэх

ёстой. Ерөөсөө шударга үнэн бүхнийг хүрээлж, худал хуурмаг алга: төгс төгөлдөр

ноёрхож, хагарал завхрал үгүй байна гэж асуудалд хандвал зөв үзэл юм. Үнэхээр

бодит байдалд эрүүл энхийн хууль гэж байхаас, өвчнийг илааршуулах хууль гэж

байхгүй, элбэг дэлбэгийн зарчим дээр тогтдог болохоос ядуурал гачаал дээр

тогтдоггүй нь жинхэнэ үнэн юм.





Би энэ зарчмыг

охин дүүгээ английн эмнэлэгт цөсний хагалгаанд ороход нь залбиралдаа хэрэглэсэн

юм. Клиникийн шинжилгээгээр яаралтай хагалгаа хэрэгтэй гэж гарсан. Тэр над руу

утасдаад тусламж хүсч, залбирахыг гуйсан юм. Биднийг 10000 км зай алслуулж

байсан ч цаг хугацаа, орон зайн нөлөөнд ордоггүй оюун сэтгэлгээний арга тус

болох нь гарцаагүй байв.

Залбиралынхаа

үйлдэлд өвчний шинж чанар баталгаа нотолгоог огт хэрэгсэлгүй орхиж дараахь

байдлаар томъёолсон юм. “Энэ залбирал миний дүү Кэтринд зориулагдлаа. Тэр бүх

бие сэтгэлээр тайвширч чадсан өөрийнхөө ертөнцтэй цуг, юуг ч даван туулах

чадалтай. Түүний ариун биеийг бүтээсэн дотоод ухамсар өнөө хэр бүх эд эс, бүх

мэдрэл, булчин шөрмөс, яс мах, бүр жижиг атом бүрийг шинэчлэн эрүүлжүүлэх

болно.



Дотоод ухамсарт нэвтэрсэн бүх буруу сөрөг чанарууд аажмаар үгүй болж

амьдралын хүч, бүрэн бүтэн цогцос, гоо сайхан нь хэвээр байх болно. Түүнийг бие

махбодиор эрүүлжүүлэгч далдын хүч нэвтэрч энх амгалан эргэж тогтох болно. Бүх

сөрөг буруу үзэл, мунхаглал ариун хайр амар энхийн урсгалаар цэвэрших болно.

Бүх юм энэ ёсоор өрнөж, өөр бусдад арга зам үгүй”.





Бүрэн итгэл

үнэмшлээр өөрийгөө захирч, ятгах боломжтой цаг заваа залбиралд зарцуулаад хоёр

7 хоног өнгөрөхөд эмч нар цөсний зургийг хараад үл итгэцгээсэн үйл явдал болж

дүү минь бүрэн эдгэрсэн юм.

“Нотлоно” гэдэг

бол үүнээс өөрөөр байж яагаад ч таарахгүй гэдгийг номлоход чиглэгддэг. Энэ

баримтлалаа хатуу чанга мөрдөж чадвал хэрэг дээрээ өөр байсан үйл явдал

нааштайгаар өөрчлөгддөг.

Мөн үгүйсгэл

болон эргэлзээг арилгадаг. Хэн хүн ямар

нэгэн нотолгоог давтаад байх юм бол ухамсраа бүх нотолгоог жинхэнэ үнэн гэж

хүлээж авахад дасгадаг. Ийнхүү амьдралын үнэнд тулгуурласан нотолгоог тодорхой

үр дүнгээ өгтөл нь дотоод ухамсартаа дамжуулаарай.

Labels: