Candlestick буюу лаан графикийн хэлбэрүүд
Өнөөдрийн хичээлээр өмнөх хичээл дээр үзсэн графикууд дотроос хамгийн их ашиглагддаг, бас хамгийн их мэдээллийг агуулж чаддаг лаан графикийн хэлбэрүүд болоод тэдгээрийн үр дүн, арилжаанд хэрхэн ашиглаж болох талаар заах болно.
зураг 1.

зураг 2.
Өмнөх хичээл дээр бид өсөлт уналтын графикийг өнгөөр илэрхийлдэг гэж үзсэн бөгөөд үүнийг уналт нь улаан өсөлт нь ногоон өнгөөр илэрхийлдэг гэж ойлгосон. Гэхдээ дамжуулагч брокер компаниудын ашиглагдаж байгаа платформуудаас шалтгаалж өсөлтийг цагаан, уналтыг хар өнгөөр ч бас илэрхийлдэг.
Лааны хэлбэрүүд нь болоод биеийн урт богино хэмжээнээс шалтгаалан дараагийн лаа хэр хэмжээтэй ямар өнгөтэй болох үүгээрээ өсөлт уналтын алин болохыг болоод хэр их зөрүүтэйгээр өөрчлөгдөх болох талаархи тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан байдгыг олж мэдэх болно. Энэ бүхэн олон жилийн давтамж судалгааны үндсэн дээр судлаач шинжээчид гарган тодорхойлсон байдаг бөгөөд нийтэч дүгнэлтүүдийг тайлбарлан бичсэн байдаг. Тиймээс энэ бүх тайлал нь бас 100 хувь магадлалтай гэсэн хатуу ойлголт авч болохгүй гэдгийг анхааруулах хэрэгтэй. Ер нь магадлалуудын хувьд ихэнх тохиолдолд давтагддаг хөдөлгөөнүүдийг тайлбарлах болно.
зураг 3
Open; Close; High;
Low гэсэн цэгүүдийг бид лаан гарфик дотроос харж байгаа. (зураг 3) Харин их биеийн дээд доод хэсэгт гаргасан илүү зураасыг бид лааны утас гэж ойлгож болно. Энэ утас тодорхой агуулга илэрхийлдэг болоод ч лаан график гэж нэрлэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ лаа бол дээшээ бас доошоо гарсан утастайгаараа онцлог байна. (зураг 3) Тэдгээр утаснуудыг Lower Shadow, Upper Shadow гэж нэрлэнэ. Эдгээр утаснуудын урт богино нь бас өөр өөрийн гэсэн мэдээлэл агуулж байдаг. Их урт байвал ханшийн рекорд цэг хаалт нээлтийнхээ ханшаас их хол очсон, харин их богино байвал хаалт нээлтийн ханшинд ойролцоо рекорд цэгүүд тогтоосон гэж үзнэ.
Зураг 4
Sexy Candle лааны бие
зураг 5
Long upper Shadow – Энэ хэлбэр нь ханш нээгдэх мөчид өсөлт өгсөн боловч хаагдах мөчид уналттай төгссөн болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл хугацааны эхэнд ханш нээгдэх мөчид бух буюу bullish байж байгаад хугацааны төгсгөл рүү bear буюу баавгай
хүч түрэн орж ирсэнээр лааг эсрэгээр өөрчилсөн гэдгийг үзүүлж байгаа юм. Бух баавгай хоёр байнга тэмцэлддэг гэдэг бөгөөд энэ удаад баавгайн хүч ихэсч ханшийг доошоо буулгасан байна. (зураг 5а) Цагаан лаа буюу Long lower Shadow нь харин дээрхийн яг эсрэг үзүүлэлтийг харуулна. Энэ удаад харин баавгайн хүч суларч улмаар бухын ялалт гарснаар ханшийг өсгөсөн байна. (зураг 5б)
Зураг 6 Харин дараагийн зураг дээрх хэлбэр бол
төдийлэн арилжаа тийм ч их явагдаагүй бөгөөд бух баавгайн хүч аль аль нь
бас тийм ч ихгүй байж өнгөрснийг харуулж байна.
(зураг 6)
зураг 7

ба хар лаа илт давамгайлсан байна. Цагаан нь бухнууд баавгайг ялсан. Хар лаа нь
нөгөө утгаараа бавгайнууд ямар ч боломж олголгүй бухыг ялсан гэсэн үг. (зураг 7)
зураг 8
Doji
Doji лаа нь их жижигхэн
биетэй бараг биегүй ч байж болно. Энэ нь тухайн хугацаанд бух баавгай хоёр аль аль нь бие биеээ ялж чадаагүй бөгөөд трэнд
үүсэх бол ханш эсрэг тийшээ эргэх магадлал байна гэдгийг илэрхийлж байгаа юм. (зураг 8, 9)
зураг 9
зураг 10Long candle + Doji
Ханшийн өөрчлөлт болон өсөлт уналтын явцыг Trend гэж гол төлөв ярьж бичдэг бөгөөд бид график зөв уншиж сурснаараа
өсөлтийн trend, эсвэл уналтын trend ойртож байгааг болоод өнгөрсөн ханш аль trend-ээр явагдаж өнгөрснийг төвөггүй мэддэг болно. Дараах хэлбэрүүд дээр Bull Trend -ээр арилжаа үргэлжилж байгаад Doji гарж ирсэн байна. Энэ нь trend эргэхийн дохио болох магадлалтай, гэхдээ шууд sell захиалга сонгох гэж яарах хэрэггүй юм. Учир нь 100 хувь trend эргэнэ гэж батлаагүй байгаа. Бид үүнийг бага зэргийн магадлал бий л гэж ойлгож болно. Харин Doji гарч ирэхдээ баруун талын баавгай буюу bear candle-ийн close хязгаар
болох хаалтын ханшийн цэгээс доор гарч ирсэн үед дээрх магадлал өмнөхөөсөө илүү болохыг мэдэж авч болно. (зураг 10а) Харин дараагийн хэлбэр нь дээрхийн эсрэг боловч өсч яваад унах биш унаж яваад өсөх trend үүсэх гэж буйн шинж гэж ойлгоно. (зураг 10б)
Хэдийгээр энэ хичээлээр график уншиж сурах анхны сургалтуудыг олж мэдэж байгаа боловч дахин сануулж хэлэхэд энэ бүхэн магадлалын талаар бага зэргийн мэдээлэл агуулж байгаа гэж үзэх хэрэгтэй, хэдийгээр энэ магадлалууд нь ихэнх төлөв зөв байх үндэслэлтэй гэгддэг бөгөөд бид эдгээрээс илүү их баталгаа, олон нөлөөлийн хүчин зүйлүүдийг сурч мэдэх шаардлагатай. Иймээс бодит арилжаанд оролцох асуудлын талаар одоогоор бодох хэрэггүй, харин дадлагын данс нээж дадлагажих хэрэгтэй гэж зөвлөж байна.
Labels: