Help me avafx
Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай.
- Данс нээхдээ оруулж буй бүртгэлийг бүрэн гүйцэд бөглөх
- Дадлагын данс тул таны нэр овог заавал үнэн зөв байхыг шаардахгүй бөгөөд таны е-майл хаяг л үнэн байх хэрэгтэй
- Таны дансанд нэвтрэх нэр буюу username тань хэн нэгний өгсөн нэртэй давхцахааргүй байх шаардлагатай
- Нэвтрэх нууц үг том жижиг үсэг, 0-9 хүртэл тоо оролцсон 6-15 тэмдэгтэд багтах хэрэгтэй бөгөөд түүн дотор нэг ижил цифр 2-с илүү байхгүй байх хэрэгтэй
- Хэрэв таны бүртгүүлсэн хэсэгт алдаа гарвал таны данс нээгдэхгүй бөгөөд алдаа гаргасан хэсэгт улаан бичгээр алдааг тайлбарлан гарч ирнэ. Та алдааг засаад дахин гүйцэтгэснээр таны данс эцэслэн бэлэн болох болно.
За ингээд зурагт тайлбартаа оръё.
PREE PRACTICE ACCOUNT гэсэн бичиг бүхий цэнхэр дэвсгэртэй цонхон дээр даран орж бүртгэлийн хэсэгт нэвтрэнэ. Харин бодит арилжааны данс нээхийг хүсвэл OPEN AN ACCOUNT NOW гэсэн шар дэвсгэртэй бичиг дээр даран нэвтэрч ордог. Гэхдээ бодит данс нээх талаар дараагийн цувралаар оруулах тул ингээд түр орхие!
Дараах зургийн дагуу бүртгэлийн хэсэгт өөрийн бүртгэлээ хийнэ.
Харалдаах сонголтын жижиг цонхноос та хүйсээ сонгон оруулна.
гэрлэсэн эмэгтэй хүн - Miss гэсэн сонголтоос өөрт таарахыг сонгож оруулна.
Ингээд дараа нь First name: гэсэн бичигний харалдаа өөрийн нэрээ бичиж оруулах бөгөөд Last name: гэсэн бичигний харалдаа харин өөрийн овог буюу аавын
нэрээ бичиж оруулаарай.
Үүний дараагийн цонх нь улсаа сонгох бөгөөд хажуугийн жижиг гурвалжингаар улсуудын нэсийн жагсаалтыг гарган дотроос нь Монгол улс гэж сонгоно.
Та уг байгууллагатай байнга одоо бүртгүүлэх гэж буй хаягаар хандан харилцаж байх учир таны хаяг бүрэн ашиглагдаж байгаа идэвхитэй хаяг байх хэрэгтэй. Мөн зарим хүмүүс өөрийн биш хаягаар бүртгэлээ хийдэг явдал байдаг. Энэ бол сайн зүйл биш гэдгийг анхаараарай. Ер нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гэдэгт ач холбогдол өгч виза карт, мэйл хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх зэрэгтэй холбоотой бүхэн таны өөрийн овог нэрээр нэгэн ижил тэнцэж байх шаардлагатай гэж ойлгоорой.
За одоо та харилцах гэж буй брокер байгууллагатай ямар мөнгөний нэгжээр гүйлгээ шилжүүлэг хийж байхыг хүсэж байна түүнийгээ сонгоод оруулна.
За одоогийн хийх бүртгэл бол таны арилжааныхаа данс руу нэвтрэх (Requested username) нууц нэрээ бүртгүүлэх бүртгэл болно. Та өөрийнхөө дуртай нэрийг бичиж болох бөгөөд 6-10 тэмдэгтэд багтаан бичсэн байх хэрэгтэй.
Дан тоо эсвэл дан үсэгнээс бүрдсэн нууц нэрийг бараг хүлээж авдаггүй. Түүнчилэн таны нууц нэр өөр хэн нэгний нууц нэртэй давхардсан бол хүлээн авдаггүй болохыг анхаараарай. Та том жижиг үсэг тоог л ашиглах боломжтой. Харин ямар нэгэн доогуур зураас од чагт гэх мэт тэмдэг тэмдэглэгээг ашиглах боломжгүй байдаг.
Та нэгэнт нэвтрэх нэрээ оруулсан тул одоо нэвтрэх нууц үг буюу пасспорт (Requested password) шинээр оруулж өгөх хэрэгтэй.
Түүний дараа өгсөн нууц үгээ баталгаажуулан оруулах цонх доор нь байгаа. (Repeat assword) Ингээд өгсөн нууц нэр нууц үгээ тусад нь сайн тэмдэглэж аваарай.
Үүний дараа та өөрийн утасны дугаарыг оруулна. Утасны дугаарыг (Phone number primary) идэвхитэй ашиглаж байгаа дугаараа оруулахыг хүсдэг.
Харин доор нь байгаа (Additional phone number) гэсэн хэсэг дээр нөөц дугаараа оруулж болох бөгөөд энэ цонхыг бөглөхгүй ч байсан болно.
Ингээд ерөнхийдөө бидний хийх ёстой бүртгэл үүгээр өндөрлөж байгаа бөгөөд одоо доор буй тоог хуулан оруулж баталгаажуулна. Үүний өмнө нь бид уг тоо гараад их удсан байгаа тул тоог шинээр авах хэрэгтэй.
Ингэхийн тулд зураг дээр дугуйлсан хэсэгт буй сумыг дарж тоог солидог.
За ингээд шинэ гаргаж авсан тоогоо зурагт үзүүлснээр өмнөх дөрвөлжин хүснэгтэнд оруулан бичнэ.
За ингээд хамгийн төгсгөлд нь бүртгэлээ илгээн дуусгавар болгох SUBMIT гэсэн бичиг бүхий шар товчийг даран өндөрлөж байна гэж ойлгоорой. Хэрэв та хараахан энэ бүртгэлээ хүлээн зөвшөөрөхгүй азнах эсвэл бүр эхнээс нь өөрөөр бүртгэл хийх гэж шийдвэл CANCEL буюу цуцлах товчийг дарж болно.
Бүртгэл зөв хийгдсэн бол дараах хуудас дэлгэцэн дээр гарч ирэх учиртай. Хэрэв гарч ирэхгүй бол та бүртгэлийн аль нэгэн хэсэгт алдаа гаргасан гэж санаарай.
Суулгахдаа Download AvaTrader now гэсэн шар товчийг дарна. Ингээд та өөрийн гэсэн арилжааны программтай болсон тул түүн дээрээ дадлагын арилжаанд оролцох боломжтой боллоо гэсэн үг юм. Арилжаанд оролцохдоо та юуны өмнө арилжааны программ буюу платформоо ачааллаж нээх хэрэгтэй. Нээгдэхийн өмнө танаас нэвтрэх нэр нууц үг асуусан жижиг цонх гарч ирэх бөгөөд түүн дээр та бүртгүүлэхдээ хийсэн нэвтрэх нууц нэр, нууц үгээ бөглөн оруулснаар арилжааны платформ нээгдэн таны ажлын байр бэлэн болно.
Дараагийн бичлэгээрээ та бүхэнд арилжааны платформ дээр арилжааны нэгжээ хэрхэн сонгох, түүний ханшийн графикийг хэрхэн гаргаж авах, хэдэн горимоор дэлгэц дээр ашиглах, арилжааны захиалга хэдэн янз байдаг, тэдгээрийн хэрхэн өгөх, өгсөн захиалгаа хэрхэн дуусгавар болгох, ашиг болон алдагдлын хязгаарийн ханшийг хэрхэн оруулж өгөх зэрэг арилжааны захиалгатай холбоотой заавар зөвлөмжийг зурагт тайлбартайгаар оруулах болно.
Labels: