График ба түүний төрөл, унших аргачлал
Бид график уншиж сурахын өмнө арилжааны зах зээл дээр нээлтийн ханш, хаалтын ханшийг хэрхэн тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Мэдээллийн сувгуудаар ханшийн мэдээг зарлахдаа тухайн өдрийн арилжааны эхэнд нээгдэх үед эхэлсэн ханштай уялдуулан мэдээлдэг билээ. Энэ нь тухайн өдрийн нээлтийн ханш болдог. Харин тухайн өдрийн арилжааны төгсгөлд хамгийн сүүлд төгсгөсөн ханшийг хаалтын ханш гэнэ. Бид өдрийн хувьд ханшийг нээлтийн болон хаалтын ханш хэмээн ялган мэдсэн ч энэ зарчмын дагуу цаг хугацааны хувьд өдрийн, 7 хоногийн, сарын, улирлын жилийн гэж ханшийг бас тогтоон гаргадаг. Түүнчлэн сүүлийн 1 цагийн хувьд, 30 минутын хувьд, 5 минутын хувьд гэх мэтчилэн хамгийн бага хугацааны хувьд ч нээлт, хаалтын ханш тогтоож авч үздэг байна.
Бид нээлт хаалтын ханшийг тогтоож мэдсэнээрээ графикаар цаашид ханш хаашаа чиглэхийг мэдрэх хамгийн анхны чухал мэдээлэл авч байна гэсэн үг.
Ханшийн хэлбэлзлийг тоон үзүүлэлтээр гаргахаас гадна график үзүүлэлтээр гаргадаг. Энэхүү график нь дотроо үндсэн 4 төрөлд ангилагдана.
1. Tick chart буюу Ask & Bid график
2. Line chart буюу шугаман график
3. Bar chart буюу босоо график
4. Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график
Tick chartзураг 1.Энэ график нь төдийлэн ашиглагдах нь ховор байдаг бөгөөд ханшийн дээд доод цэгийг хамтаднь үзүүлж гаргадаг график юм. (зураг 1.) Зарим брокер пүүс ханшийн дээд доод цэгүүд ойртож холддог горимтой ажилладаг платформ ашигладаг. Харин ихэнх пүүс үндсэндээ дээд доод ханшийн зөрүү тогтмол байдаг учир үүнээс бусад 3 төрлийн график ашигладаг. Энэ графикийн үзүүлэлтийг дараах зургаас харж болно.
зураг 2.
Үндсэндээ дээд ханш болон доод ханшийг хамтад нь зурж гаргадаг. (зураг 2.)
Line chart
Зураг 3.Line chart буюу шугаман график нь зөвхөн тухайн хугацааны хаалтын ханшуудыг хооронд нь холбож татсан шугамаар мэдээллийг илэрхийлдэг график юм. Ерөнхий хэмжээнд хэр хэлбэлзэж байгааг хаалтын ханшуудын байдлаар харуулдаг байна. (зураг 3.)
Bar chart
зураг 4.

Бид энэ графикийг хэрхэн уншиж сурах вэ? гэвэл: Доорхи зургаас та хараад мэдэх болно.
зураг 5.
Нээлтийн ханш, хаалтын ханш, дээд цэг, доод цэг зэргийг бүгдийг нэг дор харуулж байгааг харж байна.
(Open= нээлтийн ханшийн цэг, High= ханшийн дээд цэг, Low= ханшийн доод цэг, Close= хаалтын ханшийн цэг)
(зураг 5)
Зураг 6.
Candlestick chart
Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график нь Япон эрдэмтний бүтээсэн график болохоор японooс гаралтай гэдэг юм. Япон график ч гэж нэрлэх нь бий. Японы тариачид будаагаа худалдаж зарж авахдаа candlestick-г ашигладаг байсан ч гэж бичсэн байдаг. Яaгаад заавал candle гэж нэрлэсэн юм бэ? Яaгаад гэвэл candle гэдэг үгийг монгол хэл рүү хөрвүүлбэл “ЛАА” гэсэн утгатай болохыг та мэдэж болно. Энэ “ЛАА” хэлбэрт график маань бас босоо графикийн нэгэн адил нээлтийн ханш, хаалтын ханш, ханшийн дээд доод цэг зэргийг адилхан харуулна. (зураг 6) Энэ нь юугаараа ялгаатай давуу юм бэ гэвэл: харахад хялбар, ойлгомжтой болоод зогсохгүй өссөн буурсан байдлыг BODY буюу их биеийнхээ хэмжээ болоод өнгөөр тодорхойлж чаддаг байна.
зураг 7.
Та телевизээр New York-ийн хөрөнгийн бирж гарах болгонд нэг “БУХ”-ын хөшөө харагддагийг анзаарсан уу? Та энэ бух форекстэй ямар холбоотой зүйл гэдгийг мэдэх үү?
Бух-аар худалдан авагч буюу buy захиалгаар голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг билэгдэн нэрлэдэг. Мөн энэ хэллэгийг өсөлтийн гарфик дээр бух гарафик ч гэж ашигладаг. Харин үүний эсрэгээр sell голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг баавгай буюу BEAR хэмээн билэгдэн нэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор өсөлтийг бух хэмээн нэрийдэж, уналтыг баавгай гэж нэрлэж хэдийн заншжээ. (зураг 7)
Жишээ нь:
"BEAR CANDLE" = “БААВГАЙ ЛАА” нь нийлүүлэлт ихэссэний улмаас эрэлт багасч ханш уналттай байгааг харуулж байгаа юм.
"BULLISH" буюу "BULL CANDLE" = “БУХ ЛАА” нь нийлүүлэлт багассанаас шалтгаалж эрэлт ихэсч ханш өссөнийг илэрхийлнэ.
Дээрхи зурган дээр байгаа хоёр лаа нь улаан ба ногоон өнгөтэй байна. Ногоон өнгөөр өсөлтийг илэрхийлж байгаа бөгөөд "Bull Candle" гэж нэрлэнэ. Үүнийг мэдэхийн тулд "Open" буюу нээлтийн ханш доороос эхлээд "Close" буюу хаалтын ханш дээрээ хаагдсан байгааг харж болно. (зураг 7)
Улаан өнгөөр уналтыг илэрхийлсэн байдаг бөгөөд candle маань "Bear Candle" гэж нэрлэгддэг. Яaгаад гэвэл дээрхээс эсрэгээр "Open" буюу нээлтийн ханш дээрээс эхлээд "Close" буюу хаалтын ханш доороо хаагдсан байгааг харж болно.
Labels: