Moneybookers-ийн тухай

Хэрвээ та интернэт худалдаа, мөнгөн гүйлгээ хийх шаардлагатай бол Moneybookers дээр данс нээхийг зөвлөж байна. Энэ сайт нь 7.2 сая хэрэглэгчтэй бөгөөд онлайн төлбөр тооцоо болон мөнгөн шилжүүлгийн хамгийн хямд, найдвартай, хурдан шуурхай үйлчилгээгээрээ Дэлхийн №1 юм.

Та moneybookers дээр данстай болсноор мөнгөн төлбөр, шилжүүлгээс гадна улс хооронд SMS илгээх, интернэтээр факс илгээх болон хүлээж авах, гар утсаар төлбөр гүйцэтгэх болон escrow зэрэг үйлчилгээг энэ сайтаар дамжуулан авах боломжтой болно.

Moneybookers дээр данс нээж ашиглахын тулд заавал олон улсын эрхтэй Виза болон Мастер Карттай байх ШААРДЛАГАГҮЙ! Харин та зөвхөн банкинд данстай байхад л хангалттай.

Moneybookers данс нээх зааварчилгаа

Moneybookers Данс нээхийн тулд энд дарж ороод Register гэсэн товчин дээр дарж бүртгэлийн анкет бөглөнө.

Хувь хүн бол Personal Account, байгууллага бол Company Account гэсэн сонголтыг хийнэ. Turning number хэсэгт доор нь гарах тоог оруулж бичнэ.

Анкет бөглөсний дараа NEXT товчийг дарснаар таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Тиймээс та имэйл рүүгээ ороод тэрхүү баталгаажуулах холбоосон дээр дарах шаардлагатай. Тэгснээр таны Moneybookers данс идэвхижнэ.

Магадгүй энэ баталгаажуулах холбоостой имэйл таны spam фолдер руу орсон байж болзошгүй тул имэйл ирэхгүй байвал та spam фолдероо шалгаад үзэх хэрэгтэй.

Идэвхижүүлэлтийн холбоосон дээр дарсны дараа дахин нэг бөглөх анкет гарч ирнэ.

Энэ анкетийг бөглөсний дараа таны Moneybookers данс бүрэн идэвхижих боловч мөнгөө банкин дахь данс руугаа татаж авах бололцоотой болохын тулд дараах үйлдлүүдийг нэмж хийх шаардлагатай. Үүнд:

  1. Хаягийн баталгаажилт
  2. Банкны дансны баталгаажилт
  3. Кредит картын баталгаажилт (картгүй бол хийхгүй байж болно. )

Хаягийн баталгаажилт

Хаягийн баталгаажилт хийхийн тулд Moneybookers данс руугаа нууц үгээ ашиглаж ороод доорх хуудасны Address гэсэн үгний ард байгаа Verify гэсэн дээр дарна.


Verify линкэн дээр дарсны дараа анхааруулга бүхий дараах хуудас гарна.

Энэ хаяг таны хаяг яг мөн үү. Мөн бол энэ хаяг руу баталгаажуулах код явууллаа шүү гэж асууж байгаа бөгөөд хаяг зөв бол Send me a verification letter гэсэн товчин дээр дарна. Ингэснээр танд шуудангаар зааварчилгаа бүхий баталгаажуулах код 7-14 хоногийн дотор ирнэ. Ирсэн кодыг зааварчилгааны дагуу оруулснаар таны хаяг баталгаажина.

Банкны дансны баталгаажилт

Банкны дансны баталгаажилт хийхийн тулд Moneybookers данс руугаа нууц үгээ ашиглаж ороод My Account – Sumary хэсэгт байгаа Bank account гэсэн үгний ард байгаа Add гэсэн дээр дарахад дараах цонх гарна.

Та өөрийн банкныхаа SWIFT кодыг нь мэдэж байх хэрэгтэй. Мэдэхгүй бол тухайн банкныхаа ажилтнаас асууж болно. Ихэвчлэн банкнууд вэб сайтдаа энэ кодыг бичсэн байдаг. Жишээ нь Худалдаа Хөгжлийн банкны SWIFT код нь TDBMMNUB гэж байдаг. SWIFT кодыг бичсэны дараа NEXT товчин дээр дарахад Таны дансны дугаарыг асуусан цонх гарна. Түрүүчийн SWIFT код зөв бол банкны нэр бүтнээрээ гарч ирнэ.

Account number гэсэн хэсэгт та дансныхаа дугаарыг бичээд NEXT товчийг дарснаар таны банкны данс баталгаажиж та мөнгөө татаж авах бололцоотой болно.

Дансаа цэнэглэх

Moneybookers дансаа цэнэглэхийн тулд UPLOAD FUNDS хэсэг рүү орно.

Банкны шилжүүлгээр хийх бол Bank transfer гэснийг сонгоно. Ингэж сонгосны дараа доод хэсэгт нь хаанахын ямар данс руу шилжүүлэг хийх тухай заавар гарна. Энэ мэдээллийг хэвлэж/бичиж аваад банкин дээр очиж шилжүүлгийн маягт бөглөөд шилжүүлэг хийнэ. Гэхдээ шилжүүлэг хийх данс нь таны өөрийнх байх ёстой. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс 3дагч этгээдээс банкны шилжүүлэг хийхийг хориглосон байдаг.

Хэрвээ кредит картаар шилжүүлэг хийх бол шилжүүлгийн форм дараах байдалтай болно.

Гэхдээ эхлээд та кредит картаа баталгаажуулсан байх хэрэгтэй. Баталгаажуулаагүй бол Use a new credit/debit card гэсэн сонготыг хийх хэрэгтэй.

Дашрамд хэлэхэд Худалдаа Хөгжлийн Банкны карт Moneybookers-тэй холбогдох боломжгүй байдаг. Тиймээс та Голомт Банкны карт ашиглахыг зөвлөж байна.

Мөнгөө татаж авах

Мөнгөө татаж авахын тулд үндсэн цэсний WITHDRAW гэсэн хэсэг рүү орно.

Мөнгөө банкныхаа данс руу татахын тулд та эхлээд дансны баталгаажуулалт хийсэн байх шаардлагатай. Тэгээд Bank account-аа сонгоод Amount to be withdrawn гэсний ар талд татаж авах мөнгөнийхөө тоог бичээд NEXT товчин дээр дарна. Ингээд 3-5 хоногийн дотор мөнгө тань таны банкин дахь дансанд орсон байна.

Labels: