Арилжааны сэтгэл зүй (Forex Trading Psychology)

Forex дээр амжилт гаргахын тулд зах зээлийн анализ судалгаа, мөнгөний менежментийг судлахын хажуугаар диллер хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, арилжаагаа хатуу хяналтан доор явуулж сурах зайлшгүй шаардлагатай. Forex-д сэтгэл хөдлөлөө хянахын тулд өөрийн шунал болон айдсыг тэнцвэржүүлж байх хэрэгтэй. Арилжаа хийж байх үедээ та дараах сэтгэл хөдлөлүүдийн эрхшээлд орохгүй байх хэрэгтэй:

* Шунал
* Хүчин чадлаасаа хэтэрсэн арилжаа хийх
* Хэт биеэ барих
* Хэт ихээр итгэж найдах
* Бусдын зөгнөлийг сохроор дагах

Хүндэт мэргэн уншигч та бүхэндээ энэ өдрөөс эхлэн дээрхи сэдвийн дагуу цуврал бичлэгүүдийг оруулж байхаар шийдвэрлэсэндээ бид баяртай байна. Энэ удаагийн цувралын эхлэлийг доктор Ж.Мерфийн агуу их нээлт болох энэхүү номоос толилуулж байна. Эдгээр бүтээл нь танд тал бүрийн ашиг тусыг үзүүлж, таныг нийгэмд хөлөө олох, мөнгө хөрөнгийн гачаалаас гарах, зорьсондоо хүрэх, аз жаргалыг жинхэнэ ёсоор мэдрүүлэх бөгөөд та хичээвэл заяаг тань энэ ном дааж чадна. Энэхүү гайхамшигт нээлтийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, өнгөрсөн зуунуудын хамгийн гайхамшигтай нээлт гэж баталсан бүтээл таны гарт очлоо.

Дотоод ухамсартаа сэтгэлгээгээрээ нөлөөлөх нь:

Хүн сэтгэхүйгээ ухамсартайгаар дотоод ухамсартаа бүрэн хандуулж өгвөл тодорхой үр дүнд хялбар хүрдэг. Бясалгалаар трастцендент түвшинд хүрсэн бол дотоод ухамсартаа нэвтрэхэд хялбархан болдог. Ухааны гүнд цэцэн цэлмэг бүхэн тунарч байдаг. Оюун ухаандаа хүслээ томьёолоод л энэ мөчөөс таны хүсэл мөрөөдөл биелэлээ оллоо гэж сэтгэх ёстой.

Хоолойн хурц үрэвсэл туссан жаахан охин "миний хоолой яг одоо зүгээр боллоо, миний хоолой яг одоо зүгээр боллоо" гэж итгэлтэй нь аргагүй давтаж байгаатай адилхан гэсэн үг. Тэр охины хоолойны өвчин цаг, цаг хагасын дараа бүрэн эдгэрсэн юм. Ийм жижигхэн, гэнэн охин шиг байх ёстойд хамаг учир байгаа юм...

Үргэлжлэл бий...

Labels: