Forex-ийн тухай

Forex буюу Foreign Exchange Market нь гадаад валютын арилжааны зах бөгөөд үндсэндээ 4 том бирж дээр төвлөрөн 7 хоногийн ажлын өдрүүдэд хоногийн 24 цагаар ажиллаж байдаг. Эдгээр биржүүд нь Их Британий Лондон, АНУ-ын Нью-Йорк, Австралийн Сидней, Японы Токио хотуудад байрладаг бөгөөд тус бүр өглөөний 8 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг ба бүгд сүлжээгээр холбоотой байдаг тул хоногийн 24 цагийн алинд ч арилжааны үйл явц тасалддаггүй байна. Өөрөөр хэлбэл Лондонгийн бирж хаахад Нью-Йоркийн бирж дээр арилжаа явагдана. Нью-Йоркийн бирж хаангуут Сиднейгийн бирж дээр арилжаа үргэлжилэх гэх мэтээр тасралтгүй явагддаг.
Forex цагийн бүсүүд
Эндээс ашиг олох гол зарчим нь ямар нэгэн валют, үнэт цаасыг хямд байхад нь худалдаж авах буюу үнэтэй байхад нь зарах замаар ханшийн зөрүүнээс мөнгө унагах явдал юм.

Энэхүү арилжаа нь эхэндээ зөвхөн томоохон банк болон брокеруудын дунд явагддаг байсан бол одоо хувь хүмүүс ч гэсэн брокер компаниудаар дамжуулан оролцох боломжтой болсон байна.

Энэхүү арилжаанд оролцож хэрхэн диллер болох талаар энэ бүлэгт өгүүлэх бөгөөд та энэ бизнест оролцоход заавал их мөнгөтэй байх албагүй. Брокерийн компаниуд танд 20-500 хүртэлх хувийн зээлжих эрх өгөх бөгөөд, үүний тусламжтайгаар та их ашиг олох боломжтой. Гэхдээ энэ нь эрсдэлийн хэмжээг ч гэсэн нэмэгдүүлдэг талтай. Гэвч учрах хохирлын хэмжээ таны оруулсан мөнгөний хэмжээтэй тэнцэх үед таны арилжаа автоматаар зогсох тул та өрөнд орно гэж айх явдалгүй.

Юун түрүүнд та найдвартай брокерийн компаниа сонгох хэрэгтэй ба ингэхдээ интернэтийн залилан хийгч СКАМ сайтуудад мөнгөө алдахаас болгоомжлох хэрэгтэй. Энэ төрлийн луйварчид интернэтээр дүүрэн байдаг. Итгэж найдаж болох брокеруудын жагсаалтыг манай сайт нийтэлсэн байгаа бөгөөд тэндээс сонголтоо хийхэд найдвартай гэж хэлье!

Бараг бүх Forex брокерууд танд туршлагатай диллер болох хүртлээ дадлага хийх хийсвэр данс нээж өгдөг. Жишээ нь танд 50’000.00-100’000.00$-ын хийсвэр данс үүсгэж өгөх ба харин арилжааны бусад үйл явц, ханшийн өөрчлөлт нь жинхэнэ байна. Тиймээс та сурах хүртлээ тэрхүү хийсвэр дансаараа тоглож болох ба дадлага туршлагатай болонгуутаа жинхэнэ мөнгөөр жинхэнэ арилжаанд оролцож болно.

Мөн түүнчлэн, зарим диллерүүд таны мөнгөөр таны өмнөөс арилжаанд оролцох үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь эрсдэлийг их хэмжээгээр бууруулдаг боловч олох ашгийн хувь мөн тэр хэмжээгээр буурна. Учир нь тэдгээр диллерүүд өөрийн ашгийн хувь болон учрах эрсдэлээ тооцоолсны үндсэн дээр маш бага хувийг танд санал болгодог. Гэвч тэр хувь нь банкинд хадгалуулснаас ямар ч байсан их байдаг. Гэхдээ бас тэдний дунд луйварчид дүүрэн байгаа гэдгийг дахин сануулъя! Таны мөнгийг өдөртөө л 5-20% өсгөж өгнө гэсэн диллерүүдийн сайтууд интернэтээр дүүрэн байдаг. Хэрвээ үнэхээр л тийм байсан бол 100$той хүн жилийн дотор саятан, бүүр тэрбумтан болноо гэсэн үг. Жинхэнэ найдвартай диллерүүд сарын 3-5%-ийн ашиг амладаг.

Labels: