Валютын худалдаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд
Валют солилцооны эрч нь маш олон хүчин зүйлүүдээс хамаардаг боловч гол төлөв зарах болон авах хэрэгцээнээс хамаардаг ба эдгээр хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр тодорхой валютын арилжаалагдах үнийн хэлбэлзэл үүсдэг.
Дэлхий дээр болж байгаа үйл явдлуудаас хамгийн их хамаардаг зах нь forex юм. Тодорхой валютын зарах болон авах хэрэгцээ маш олон тооны хүчин зүйлээс хамаардаг.Эдгээр хүчин зүйлүүдийг
эдийн засгийн, улс төрийн болон тухайн зах зээлийн онцлогоос хамааралтай гэж ангилдаг.Эдийн засгийн хүчин зүйлүүд:
Эдийн засгийн хүчин зүйлүүдэд засгийн газрын агентлаг болон төв банкны эдийн засгийн хувьд баримталж байгаа бодлого, эдийн засгийн ерөнхий байдал болон бусад холбогдох эдийн засгийн хүчин зүйлүүд ордог.Эдийн засгийн бодлого нь засгийн газрын татварын бодлого (төсөв/түүний зарцуулалт) ба мөнгөний бодлогоос бүрддэг (төв банк мөнгөний нийлүүлэлтийг хянах байдал түүний хүү гэх мэт).
Эдийн засгийн хүчин зүйлҮүнд:
Засгийн газрын төсвийн алдагдал болон илүүдэл:
Зах зээлд засгийн газрын төсөв нь их алдагдалтай байх сөрөгөөр нөлөөлдөг бол харин илүүдэл байх нь эерэгээр нөлөөлдөг. Үүний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ тогтоогдож өгдөг. Худалдааны баланс ба хөгжлийн төлөв:Улс хоорондын худалдаа нь тодорхой улсын бараа үйлчилгээний хэрэгцээ болон түүнд шаардлагатай гадаад валютын хэрэгцээг бас харуулж өгдөг . Худалдааны алдагдал болон илүүдэл нь тухайн улсын эдийн засгийн хүчин чадал ба дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг харуулдаг.
Жишээ нь: гадаад худалдааны алдагдал нь үндэсний мөнгөн тэмдэгтэд сөргөөр нөлөөлдөг.
Инфиляцийн түвшин ба түүний өсөх ба буурах хэтийн төлөв:Инфиляц хэт ихэссэн тохиолдолд тухайн орны мөнгөн тэмдэгт тэр хэрээр үнэ цэнээ алддаг. Энэ нь инфиляц тухайн мөнгөний худалдан авах чадварыг бууруулдагтай холбоотой.
Гэвч инфиляц өсөх үед бас худалдан авах чадвар сайжрах бас тохиолдол байдаг энэ нь төв банк нь инфиляцийн эсрэг арга хэмжээ авч богино хугацааны зээлийн хүүг өндөрсгөнө гэсэн хүлээлтээс үүдэлтэй.
Эдийн засгийн эрүүл байдал ба өсөлт:Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP), ажил хийж буй иргэдийн тоо блон хувь, жижиглэнгийн борлуулалт, хүчин чадлын бүрэн ашиглалт гэх мэт хүчин зүйлүүд нь тухайн орны эдийн засгийн өсөлт ба эрүүл хөгжлийг тодорхойлдог.
Ерөнхийдөө тухайн орны эдийн засаг хэр их хүчтэй ба эрүүл байгаагаас шалтгаалан түүний мөнгөн тэмдэгт тэр хэрээр хүчтэй байдаг ба бас түүнийг худалдан авах сонирхол улам өсдөг.
Улс төрийн хүчин зүйлүүд:Валют арилжааны захад дотоодын, орон нутгийн болон олон улсын байдлын хүчин зүйл болон үйлд явдлууд их нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Жишээ нь: улс төрийн үймээн, тогтворгүй байдал нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
Улс төрийн татвар төлөгч тодорхой хүчний бослого мөн хөрш орнуудад болж буй үймээн самуун бусаддаа муугаар нөлөөлдөг.Зах зээлийн сэтгэл зүй:
Зах зээлийн сэтгэл зүй ба трейдерүүдийн мэдрэмж нь forex захад дараахи байдлаар нөлөөлдөг:Чанартай орчин руу зугтах:
Олон улсын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын найдвартай орчин хайх шалтаг болдог ба энэхүү орчинд хүчтэй гэсэн тодотголтой валют илүү өндөр ханшаар худалдаалагддаг.
Удаан хугацааны хөгжлийн төлөв:Валютын зах зээл нь өөрийн онцлогийн дагуу мэдэгдэхүйц хөгжих төлөв чиг шугамтай байдаг ба энэ нь тодорхой бизнесийн хэмнэлтэй явагддаг. Судлаачид эдийн засгийн болон улс төрийн ямар нэгэн хүчин зүйл болон хандлагаас хамааран удаан хугацааны өөрчлөлт явагддагыг сайтар шинждэг.
"Сургаар худалдан авч, бодит байдлыг зар":
Энэ нь зах зээлийн алтан зарчим ба ялангуяа валютын захын хувьд бизнес хийх нэн оновчтой аргачлал юм. Тодорхой зах зээлийн өөрчлөлтийн хандлагыг урьдчилан тооцоолж арилжаа хийхийг хэлж байгаа бөгөөд зөв үед нь шийдвэр гарган эсрэг үйлдэл хийхийн зэрэгцээ зах зээлийн аяыг даган хэт их худалдан авах буюу хэт их зарахаас урьдчилан сэргийлэхээс гадна том эрсдлээс хамгаалж өгдөг.Эдийн засгийн тоон үзүүлэлт:
Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь ерөнхий эдийн засгийн бодлого, тайлан зэрэгт тусдаг ба зах зээлд их хүчтэй нөлөөлөх боломжтой. Энэ нь ялангуяа сэтгэл зүйн шинж чанартай ба зах зээлийн богино хугацаанд үйлчлэх шийдлүүдэд хүчтэй нөлөөлдөг.Худалдаа хийх аргачлал
Бусад худалдааны зах зээлийн адил forex захын үнийн өөрчлөлт нь бас тодорхой жишгийн загвараар явагддаг. Жишээ нь EUR/USD харьцаа тогтмол нэгэн загварын дагуу цаг хугацааны үед өөрчлөгддөг байдлыг валютын худалдаачид үнийн график судалсны үндсэн дээр ашиглаж болох юм.Labels: