Ханш болон захиалгын төрөл, хэллэг

Валютын арилжаа нь нэг валютаар нөгөө валютыг солилцох замаар явагддаг бөгөөд авах зарах хоёр нэгжүүд аль аль нь мөнгө байдаг тул худалдаа гэж үздэггүй байна. Тиймээс ч Форекс захыг валют арилжааны бирж хэмээдэг билээ. Харин одоо бид тэрхүү арилжааны хамгийн гол үзүүлэлт буюу валютын үнэлгээ болох ханшийн талаар мэдэх болно. Хэдийгээр энэ талаар хэн бүхэн тодорхой хэмжээнд мэддэг боловч түүний хэлбэлзэл хэрхэн хаанаас үүсэлтэй болох, форекс ертөнц дээр секунд тутам асар ихээр өөрчлөлт үзүүлдэг болохын хамаарал эх үндсийг мэдэх нь чухал юм.

Нэг валютыг зах зээл дээр зарахын төлөө нөгөө валютаар төлбөр хийдэг болохоор харьцуулан арилжаалах гэж буй валютуудын хооронд үнэлгээний ханш тогтоодог.

Энэ нь үнэн чанартаа тухайн валютыг бий болгогч улс гүрний санхүү, эдийн засгийн өсөлт бууралттай шууд хамааралтай бөгөөд харьцуулан арилжаалах гэж буй нөгөө орны санхүү эдийн засгийн өсөлт бууралт нь түүнтэй хэр өрсөлдөхүйц хэмжээнд байгаагийн илэрхийлэл болдог байна.

Бид дараахи жишээн дээрээс илүү дэлгэрэнгүй ойлголт авах болно.
EUR/USD = 1.3667
энд нэг л ханш харагдаж байна. Форекс зах зээл дээр валютыг хосоор нь тэмдэглэн дунд нь нэг ханшаар арилжаа явуулах үнэлгээг тогтоодог юм. Бид үүнийг хослуулан бичсэн хоёр валютын аль нь төлбөрт зарцуулагдаж аль нь өөрт авах гэж буйг сайн мэддэг байх нь чухал. Дээрх жишээн дээр тайлбарлахад нэг /1.000/ euro-г авахын тулд та нэг гаран /1.3667/ usd төлөх учиртай гэж ойлгож болно. Ер нь форекс зах зээл дээр хосоор бичигдсэн 2 валютын өмнө нь бичигдсэн валютыг авахын төлөө ард нь бичигдсэн валютаар төлбөр хийдэг гэсэн ерөнхий ойлголт авч болно.

Өөрөөр хэлбэл EUR нь base currency буюу авах гэж буй валют харин USD нь counter буюу quote currency буюу төлбөр хийх валют юм.

Энэ нь нэг талаас авах гэж буй валют нь таны хувьд бараа болох бөгөөд оронд нь өгөх гэж буй валют нь төлбөрийн хэрэгсэл болж байгаа юм. Тиймээс форекс ертөнц дээр мөнгө нь өөрөө барааны оронд хувиран хөрвөж байдаг. Мэдээж ханшийн өөрчлөлт нь аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ нь өөрчлөгддөгтэй нэгэн адил тухайн валютын өөрийн үнэ цэнэ, чадвартай шууд хамааралтай гэж ойлгож болно. Тодруулж хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал солигдохыг

Хэрэв та
жишээн дээр үзүүлснээр EUR авахыг хүсвэл авах захиалга буюу buy гэж нэрлэгддэг

захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюу USD авахыг хүсвэл зарах захиалга буюу sell гэж
нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм.

хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд EUR маань (base currency) авах гэж буй валют байсан бол
эсрэгээр (
counter буюу quote currency) төлбөр хийх валют болон хувирч харин USD маань (counter буюу quote currency) төлбөр хийх валют байсан бол (base currency)
буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө.

Buy захиалга өгвөл та 1.000 EUR авахын тулд 1.3667 USD төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно.

Sell захиалга өгвөл та 1.000 USD авахын тулд 0.7317 EUR төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно.

1.000
EUR = 1.3667 USD

1.000
USD = 0.7317
EUR гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе!


Шинэ бүхнийг эрэлхийлэг та бүхэнд амжилт аз хүсээд энэ удаагийн хичээлээ үүгээр түр завсарлаж байна. Бидний түгээж буй энэ сургалтын талаар болон өөрсдийн мэдэхийг хүссэн бүхнээ илгээнэ биз дээ. Та бүхний хайсан бүхнийг олж өгөхөд бид харамгүй байх болно. Хүндэтгэсэн Mongolian Forex center...

За тэгэхээр бид ханшийн талаар мэдвэл зохих зүйлсийг мэдэж авсан гэж итгэж байна. Харин бид энэхүү мэдлэгээ хэрхэн ашиглах нь бүхнээс чухал билээ. Мэдээж ямарч зах зээл дээр арилжаа наймаа хийхэд үнэ ханш юу юунаас ч илүү чухал байдаг бол ирээдүйн трейдэр болох гэж буй та бүхэн ч мөн адил үнэ ханшийн талаар улам бүр ихийг мэддэг болно. Гэхдээ та бид өөрсдийн арилжаанд нөлөөлөх ханшийн өөрчлөлтийг байнга судлан ажигладаг болох тул нэг талаасаа олон улсын санхүүгийн сайн дурын судлаачид боллоо гэж үзсэн ч болох юм.

Бид дараа дараачийн хичээлүүдээрээ арилжааны хамгийн чухал илэрхийлэл болох ханшийн өөрчлөлтийн эх үндэс, түүнийг илэрхийлдэг үзүүлэлт зэрэгтэй улам бүр дэлгэрэнгүй танилцах болно.1.000
EUR авахийн тулд 1.3667 USD төлөх юм бол 1.000 USD нь хэдэн EUR – той тэнцэх вэ?

1.000/1.3667
= 0.7317
гэсэн
тоо гарч байгаа нь
EUR – ийн USD – той
харьцах ханш юм.

Labels: