Өнөөдрийн хичээлээр өмнөх хичээл дээр үзсэн графикууд дотроос хамгийн их ашиглагддаг, бас хамгийн их мэдээллийг агуулж чаддаг лаан графикийн хэлбэрүүд болоод тэдгээрийн үр дүн, арилжаанд хэрхэн ашиглаж болох талаар заах болно.

зураг 1.

















Өнөөдрийн хичээл. Лаан график нь босоо графикийн шинэчлэн сайжруулсан хувилбар гэж ойлгож бас болно. (зураг 1) Гэхдээ одоогоор дээрх 3 төрлийн графикийг аль алинийг нь ашиглаж байгаа бөгөөд хамгийн их мэдээллийг агуулж чаддаг гэсэн утгаар нь энэхүү лаан графикийг хамгийн ихээр ашигладаг. Лаан график нь өсөлт, уналтыг харуулахаас гадна тухайн хугацаанд хэр их уналт, хэр их өсөлт өгсөн болоод хамгийн дээд доод хязгаарыг ч бас илэрхийлж чаддаг. (зураг 2)

зураг 2.



Өмнөх хичээл дээр бид өсөлт уналтын графикийг өнгөөр илэрхийлдэг гэж үзсэн бөгөөд үүнийг уналт нь улаан өсөлт нь ногоон өнгөөр илэрхийлдэг гэж ойлгосон. Гэхдээ дамжуулагч брокер компаниудын ашиглагдаж байгаа платформуудаас шалтгаалж өсөлтийг цагаан, уналтыг хар өнгөөр ч бас илэрхийлдэг.



Лааны хэлбэрүүд нь болоод биеийн урт богино хэмжээнээс шалтгаалан дараагийн лаа хэр хэмжээтэй ямар өнгөтэй болох үүгээрээ өсөлт уналтын алин болохыг болоод хэр их зөрүүтэйгээр өөрчлөгдөх болох талаархи тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан байдгыг олж мэдэх болно. Энэ бүхэн олон жилийн давтамж судалгааны үндсэн дээр судлаач шинжээчид гарган тодорхойлсон байдаг бөгөөд нийтэч дүгнэлтүүдийг тайлбарлан бичсэн байдаг. Тиймээс энэ бүх тайлал нь бас 100 хувь магадлалтай гэсэн хатуу ойлголт авч болохгүй гэдгийг анхааруулах хэрэгтэй. Ер нь магадлалуудын хувьд ихэнх тохиолдолд давтагддаг хөдөлгөөнүүдийг тайлбарлах болно.




зураг 3


Open; Close; High;
Low гэсэн цэгүүдийг бид лаан гарфик дотроос харж байгаа. (зураг 3) Харин их биеийн дээд доод хэсэгт гаргасан илүү зураасыг бид лааны утас гэж ойлгож болно. Энэ утас тодорхой агуулга илэрхийлдэг болоод ч лаан график гэж нэрлэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ лаа бол дээшээ бас доошоо гарсан утастайгаараа онцлог байна. (зураг 3) Тэдгээр утаснуудыг Lower
Shadow, Upper Shadow гэж нэрлэнэ. Эдгээр утаснуудын урт богино нь бас өөр өөрийн гэсэн мэдээлэл агуулж байдаг. Их урт байвал ханшийн рекорд цэг хаалт нээлтийнхээ ханшаас их хол очсон, харин их богино байвал хаалт нээлтийн ханшинд ойролцоо рекорд цэгүүд тогтоосон гэж үзнэ.




Зураг 4

Sexy Candle лааны бие


Лаа нь өөрөө утастай байдгийн адил биетэй байгааг бид харж байна. Лааны бие нь тухайн хугацааны туршид арилжааны өсөлтийн эсвэл уналтийн хэмжээг илэрхийлнэ. (зураг 4) Хэрэв бие нь богино заримдаа биегүй шахуу хэмжээтэй лаа үүссэн байвал тэр хугацаанд арилжаа төдийлэн явагдаагүй буюу явагдсан ч ханшийн хувьд өөрчлөлт ихээр өгөөгүйн илэрхийлэл болно. Харин хэдий чинээ урт биетэй байна төдий чинээ арилжаа идэвхитэй, ханш хол хэлбэлзсэнийх гэж тодорхойлдог.



зураг 5


Long upper Shadow – Энэ хэлбэр нь ханш нээгдэх мөчид өсөлт өгсөн боловч хаагдах мөчид уналттай төгссөн болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл хугацааны эхэнд ханш нээгдэх мөчид бух буюу bullish байж байгаад хугацааны төгсгөл рүү bear буюу баавгай
хүч түрэн орж ирсэнээр лааг эсрэгээр өөрчилсөн гэдгийг үзүүлж байгаа юм. Бух баавгай хоёр байнга тэмцэлддэг гэдэг бөгөөд энэ удаад баавгайн хүч ихэсч ханшийг доошоо буулгасан байна. (зураг 5а) Цагаан лаа буюу
Long lower Shadow нь харин дээрхийн яг эсрэг үзүүлэлтийг харуулна. Энэ удаад харин баавгайн хүч суларч улмаар бухын ялалт гарснаар ханшийг өсгөсөн байна. (зураг 5б)



Зураг 6

Харин дараагийн зураг дээрх хэлбэр бол
төдийлэн арилжаа тийм ч их явагдаагүй бөгөөд бух баавгайн хүч аль аль нь
бас тийм ч ихгүй байж өнгөрснийг харуулж байна.


(зураг 6)








зураг 7


Харин энэ зураг дээр бол цагаан
ба хар лаа илт давамгайлсан байна. Цагаан нь бухнууд баавгайг ялсан. Хар лаа нь
нөгөө утгаараа бавгайнууд ямар ч боломж олголгүй бухыг ялсан гэсэн үг. (зураг 7)











зураг 8


Doji

Doji лаа нь их жижигхэн
биетэй бараг биегүй ч байж болно. Энэ нь тухайн хугацаанд бух баавгай хоёр аль аль нь бие биеээ ялж чадаагүй бөгөөд трэнд
үүсэх бол ханш эсрэг тийшээ эргэх магадлал байна гэдгийг илэрхийлж байгаа юм.
(зураг 8, 9)



зураг 9
















зураг 10

Long candle + Doji



Ханшийн өөрчлөлт болон өсөлт уналтын явцыг Trend гэж гол төлөв ярьж бичдэг бөгөөд бид график зөв уншиж сурснаараа


өсөлтийн trend, эсвэл уналтын trend ойртож байгааг болоод өнгөрсөн ханш аль trend-ээр явагдаж өнгөрснийг төвөггүй мэддэг болно. Дараах хэлбэрүүд дээр Bull Trend -ээр арилжаа үргэлжилж байгаад Doji гарж ирсэн байна. Энэ нь trend эргэхийн дохио болох магадлалтай, гэхдээ шууд sell захиалга сонгох гэж яарах хэрэггүй юм. Учир нь 100 хувь trend эргэнэ гэж батлаагүй байгаа. Бид үүнийг бага зэргийн магадлал бий л гэж ойлгож болно. Харин Doji гарч ирэхдээ баруун талын баавгай буюу bear candle-ийн close хязгаар
болох хаалтын ханшийн цэгээс доор гарч ирсэн үед дээрх магадлал өмнөхөөсөө илүү болохыг мэдэж авч болно. (зураг 10а) Харин дараагийн хэлбэр нь дээрхийн эсрэг боловч өсч яваад унах биш унаж яваад өсөх
trend үүсэх гэж буйн шинж гэж ойлгоно. (зураг 10б)


Хэдийгээр энэ хичээлээр график уншиж сурах анхны сургалтуудыг олж мэдэж байгаа боловч дахин сануулж хэлэхэд энэ бүхэн магадлалын талаар бага зэргийн мэдээлэл агуулж байгаа гэж үзэх хэрэгтэй, хэдийгээр энэ магадлалууд нь ихэнх төлөв зөв байх үндэслэлтэй гэгддэг бөгөөд бид эдгээрээс илүү их баталгаа, олон нөлөөлийн хүчин зүйлүүдийг сурч мэдэх шаардлагатай. Иймээс бодит арилжаанд оролцох асуудлын талаар одоогоор бодох хэрэггүй, харин дадлагын данс нээж дадлагажих хэрэгтэй гэж зөвлөж байна.



[Дэлгэрэнгүй..]

Filed Under:


Бид график уншиж сурахын өмнө арилжааны зах зээл дээр нээлтийн ханш, хаалтын ханшийг хэрхэн тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Мэдээллийн сувгуудаар ханшийн мэдээг зарлахдаа тухайн өдрийн арилжааны эхэнд нээгдэх үед эхэлсэн ханштай уялдуулан мэдээлдэг билээ. Энэ нь тухайн өдрийн нээлтийн ханш болдог. Харин тухайн өдрийн арилжааны төгсгөлд хамгийн сүүлд төгсгөсөн ханшийг хаалтын ханш гэнэ. Бид өдрийн хувьд ханшийг нээлтийн болон хаалтын ханш хэмээн ялган мэдсэн ч энэ зарчмын дагуу цаг хугацааны хувьд өдрийн, 7 хоногийн, сарын, улирлын жилийн гэж ханшийг бас тогтоон гаргадаг. Түүнчлэн сүүлийн 1 цагийн хувьд, 30 минутын хувьд, 5 минутын хувьд гэх мэтчилэн хамгийн бага хугацааны хувьд ч нээлт, хаалтын ханш тогтоож авч үздэг байна.


Бид нээлт хаалтын ханшийг тогтоож мэдсэнээрээ графикаар цаашид ханш хаашаа чиглэхийг мэдрэх хамгийн анхны чухал мэдээлэл авч байна гэсэн үг.


Ханшийн хэлбэлзлийг тоон үзүүлэлтээр гаргахаас гадна график үзүүлэлтээр гаргадаг. Энэхүү график нь дотроо үндсэн 4 төрөлд ангилагдана.


1. Tick chart буюу Ask & Bid график


2. Line chart буюу шугаман график


3. Bar chart буюу босоо график


4. Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график

Tick chart

зураг 1.
Энэ график нь төдийлэн ашиглагдах нь ховор байдаг бөгөөд ханшийн дээд доод цэгийг хамтаднь үзүүлж гаргадаг график юм. (зураг 1.) Зарим брокер пүүс ханшийн дээд доод цэгүүд ойртож холддог горимтой ажилладаг платформ ашигладаг. Харин ихэнх пүүс үндсэндээ дээд доод ханшийн зөрүү тогтмол байдаг учир үүнээс бусад 3 төрлийн график ашигладаг. Энэ графикийн үзүүлэлтийг дараах зургаас харж болно.


зураг 2.


Үндсэндээ дээд ханш болон доод ханшийг хамтад нь зурж гаргадаг. (зураг 2.)



Line chart

Зураг 3.

Line chart буюу шугаман график нь зөвхөн тухайн хугацааны хаалтын ханшуудыг хооронд нь холбож татсан шугамаар мэдээллийг илэрхийлдэг график юм. Ерөнхий хэмжээнд хэр хэлбэлзэж байгааг хаалтын ханшуудын байдлаар харуулдаг байна. (зураг 3.)







Bar chart

зураг 4.

Bar chart буюу босоо график нь тухайн хугацааны нээлтийн болоод хаалтын ханшуудыг тэмдэглээд ханшийн дээд болон доод цэгийг давхар харуулах боломжоор бүтээгдсэн график юм. Иймээс OHLC (Open High Low Close) гэж бас нэрлэдэг байна. (зураг 4)

Бид энэ графикийг хэрхэн уншиж сурах вэ? гэвэл: Доорхи зургаас та хараад мэдэх болно.







зураг 5.


Нээлтийн ханш, хаалтын ханш, дээд цэг, доод цэг зэргийг бүгдийг нэг дор харуулж байгааг харж байна.


(Open= нээлтийн ханшийн цэг, High= ханшийн дээд цэг, Low= ханшийн доод цэг, Close= хаалтын ханшийн цэг)


(зураг 5)




Зураг 6.


Candlestick chart

Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график нь Япон эрдэмтний бүтээсэн график болохоор японooс гаралтай гэдэг юм. Япон график ч гэж нэрлэх нь бий. Японы тариачид будаагаа худалдаж зарж авахдаа candlestick-г ашигладаг байсан ч гэж бичсэн байдаг. Яaгаад заавал candle гэж нэрлэсэн юм бэ? Яaгаад гэвэл candle гэдэг үгийг монгол хэл рүү хөрвүүлбэл “ЛАА” гэсэн утгатай болохыг та мэдэж болно. Энэ “ЛАА” хэлбэрт график маань бас босоо графикийн нэгэн адил нээлтийн ханш, хаалтын ханш, ханшийн дээд доод цэг зэргийг адилхан харуулна. (зураг 6) Энэ нь юугаараа ялгаатай давуу юм бэ гэвэл: харахад хялбар, ойлгомжтой болоод зогсохгүй өссөн буурсан байдлыг BODY буюу их биеийнхээ хэмжээ болоод өнгөөр тодорхойлж чаддаг байна.


зураг 7.


Та телевизээр New York-ийн хөрөнгийн бирж гарах болгонд нэг “БУХ”-ын хөшөө харагддагийг анзаарсан уу? Та энэ бух форекстэй ямар холбоотой зүйл гэдгийг мэдэх үү?


Бух-аар худалдан авагч буюу buy захиалгаар голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг билэгдэн нэрлэдэг. Мөн энэ хэллэгийг өсөлтийн гарфик дээр бух гарафик ч гэж ашигладаг. Харин үүний эсрэгээр sell голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг баавгай буюу BEAR хэмээн билэгдэн нэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор өсөлтийг бух хэмээн нэрийдэж, уналтыг баавгай гэж нэрлэж хэдийн заншжээ. (зураг 7)


Жишээ нь:
"BEAR CANDLE" = “БААВГАЙ ЛАА” нь нийлүүлэлт ихэссэний улмаас эрэлт багасч ханш уналттай байгааг харуулж байгаа юм.
"BULLISH" буюу "BULL CANDLE" = “БУХ ЛАА” нь нийлүүлэлт багассанаас шалтгаалж эрэлт ихэсч ханш өссөнийг илэрхийлнэ.
Дээрхи зурган дээр байгаа хоёр лаа нь улаан ба ногоон өнгөтэй байна. Ногоон өнгөөр өсөлтийг илэрхийлж байгаа бөгөөд "Bull Candle" гэж нэрлэнэ. Үүнийг мэдэхийн тулд "Open" буюу нээлтийн ханш доороос эхлээд "Close" буюу хаалтын ханш дээрээ хаагдсан байгааг харж болно. (зураг 7)


Улаан өнгөөр уналтыг илэрхийлсэн байдаг бөгөөд candle маань "Bear Candle" гэж нэрлэгддэг. Яaгаад гэвэл дээрхээс эсрэгээр "Open" буюу нээлтийн ханш дээрээс эхлээд "Close" буюу хаалтын ханш доороо хаагдсан байгааг харж болно.

[Дэлгэрэнгүй..]

Filed Under:



Энэ ертөнцөд таван бүлэг шунал байна. Эдгээр нь:
- дур булаам сайхныг нүдээр харах,
- таатай аялгууг чихээр сонсох,
- аятай үнэрийг хамраар мэдрэх,
- шүлс гоожим сайхан амтыг хэлээр мэдрэх,
- тааламжтай мэдрэмжийг гар /арьс/ хүрэлцэн мэдрэхэд үүснэ.

Энэ таван үүдээр биеийн таашаал шунал руу хөтлөгдөнө. Олон хүмүүс хойшид ирэх үр дагаварыг үл ойшоон энэхүү хүслээ гүйцээх гэж цэнгэлд умбана. Энэ нь ойн буга анчны урхинд ордог шиг шуналын цалманд лавтай орж буй хэрэг. Мэдрэхүйгээр дамжин гарах хүслийн таван үүд нь хамгийн аюултай хавх занга болно. Хүн энэ хавханд ороход сэтгэлд нь шунал үүсч зовж эхэлдэг. Өөрийн сэтгэлийг эзэмдэн захирч сурвал таван хүслээ хазаарлан зогсоож, сэтгэл нь номхорч, энэ насандаа жаргалтай амьдрах болно. Xүмүүс хувийнхаа эрх ашгаас болж нэр алдар, магтаалыг хүсдэг.

Гэвч нэр, алдар, магтаал гэдэг бол өөрөө шатаад дуусчихдаг хүжтэй адил юм. Хэрэв хүмүүс тэр нэр төр, магтаалын хойноос хөөцөлдвөл үнэний замыг алдана. Тэгээд л ноцтой аюулд учран удахгүй харамсан гашуудахад хүрнэ. Нэр төр, баялаг, мөнгөний хойноос хөөцөлдөгч хүн бол амтат баланд дүрсэн хурц хутга долоож буй хүүхэдтэй адил юм. Балны амтыг авмагц хэлээ зүсэх аюул учирна. Хүсэлдээ шунасан хүн хүчтэй салхины эсрэг бамбар барьж яваатай адил.

Галын дөл гар нүүрийг нь хуйхлах нь дамжиггүй. Шунал, мунхаг, уураар хордсон өөрийн сэтгэлд итгэж болохгүй. Сэтгэлийг дуранд нь туйлуулж болохгүй. Өөрийн сэтгэлийг барьж хүсэлд захирагдахгүй байх хэрэгтэй. Сайхан өнгө нь хараад сэтгэл минь эзлэгдэх нь хэмээн нүдээ ухаж авъя гэвэл тэнэг хэрэг болно. Хамгийн гол нь ухаанаа захирч чадах аваас шунал алга болно. Хүний амьдрал гэдэг бол бодлынхоо дагуу хөдөлж байдаг. Шуналын тухай бодвол шунал төрөх, үзэн ядах санааг төрүүлбэл улам хорсол буцлах, өшөө хорсолын зай өсвөл өшөө авах бодол төрнө.

[Дэлгэрэнгүй..]

Filed Under:


Forex арилжаачид өөрсдийн арилжааны стратеги, төлөвлөгөөгөө зохиохдоо ихэвчлэн судалгаа шинжилгээн дээр тулгуурладаг. Forex-д суурь шинжилгээ, техник (математик) шинжилгээ гэсэн хоёр гол шинжилгээ байдаг. Энэ удаа суурь шинжилгээ гэж юу болох forex арилжаанд хэрхэн хэрэглэгддэг талаар авч үзье.

Суурь шинжилгээ нь валютын ханшид нөлөөлөгч улс төр болон эдийн засгийн хүчин зүйлүүдийн талаар авч үздэг. Forex-ийн арилжаанд оролцогчид мэдээ тайлан бэлгэх болон ажилгүйдлийн түвшин, инфляци, эдийн засгийн бодлогууд, эдийн засгийн өсөлт зэрэг эдийн засгийн нилээд чухалд тооцогддог үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл цуглуулах зэрэгт ихэвчлэн суурь шинжилгээг ашигладаг.

Суурь шинжилгээ нь валютын ерөнхий урсгалыг харуулах ба мөн зарим онцгой валютуудад нөлөөлөгч эдийн засгийн хүчин зүйлүүдийн талаарх ерөнхий хандлагыг тодорхойлох зорилготой.

Валютын ханш нь эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог ба эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Эрэлт, нийлүүлэлтэнд нөлөөлөгч эдийн засгийн хоёр гол хүчин зүйл байдаг ба эдгээр нь зээлийн хүү болон “эдийн засгийн хүч” юм. Эдийн засгийн хүч гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаадын хөрөнгө оруулалт болон худалдааны тэнцэлээр илэрхийлэгддэг

Эдийн засгийг хэмжигч үзүүлэлтүүд:

Засгийн газрын явуулдаг үйл ажиллагаа болон онлын талын хэд хэдэн үзүүлэлтүүд байдаг. Эдгээр нь эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг бөгөөд мөн, хөрөнгө оруулалтын зах зээлийн бүх л секторуудаар хэмждэг. Эдгээр үзүүлэлтүүд нь ихэвчлэн сараар, зарим нь бүр долоо, долоо хонгоор гардаг.

Хамгийн чухал гэгддэг хоёр үндсэн үзүүлэлт байдаг ба эдгээр нь хүүгийн түвшин, олон улсын худалдаа болно. Мөн хэрэглээнийн үнийн индекс, урт хугацааны хэрэглээний бараа (durable goods), үйлдвэрлэлийн үнийн индекс (Producer Price Index), Purchasing Manager's Index (PMI), болон жижиглэн худалдаа зэрэг голлох үзүүлэлтүүд байдаг.

ХҮҮГИЙН ТҮВШИН:

Энэ нь валютуудад хүчтэй болон сул нөлөөг аль алинийг нь үзүүлж байдаг. Нэг талаас, хүүгийн түвшин өндөр байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг бөгөөд энэ нь тухайн улсын валютад хүчтэй нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө зарах замаар хүүгийн түвшинг өсгөдөг ба энэ зээлийн хүүгийн өсөлт нь маш олон компанид сөрөг нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн зах зээл дэхь хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн зах зээлийн уналт болон нийт эдийн засгийн уналтаас болж өөрсдийн хөрөнгөө зарж борлуулахад хүрдэг.
Дээрх нөлөөллийг тодорхойлох нь олон цогц хүчин зүйлийг өөрчилж байдаг ба эдгээрийн өөрчлөх замаар хүүгийн түвшинг өөрчилж эдийн засагт болон валютын ханшид нөлөөлж ерөнхий эдийн засгийг зохицуулж байдаг.

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА:

Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь нийгэмд таагүй зүйлүүдийг бий болгодог. Гадаад худалдааны тэнцэлийн алдагдал гэдэг нь гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах замаар мөнгө гадаад улс орнуудруу урсах эсвэл тухайн орны валютын үнэ цэнэ буурахыг хэлдэг.

Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь зах зээлд сайн муу аль аль хүлээлтийг бий болгож байдаг. Хэрвээ эрх бүхий байгууллага гадаад худалдааны алдагдалыг урьдийн адил зохицуулна гэж үзвэл үүнийг валютын ханшид л нөлөөлөх замаар хийх болно. Зах зээл дэхь хүлээлт хэдий чинээ их байна гадаад худалдааны алдагдал нь валютын ханшинд төдий чинээ л ихээр нөлөөлнө гэсэн үг.

Бусад үзүүлэлтүүдэд хэрэглээний үнийн индекс буюу амьдралын өртөгийг хэмждэг үзүүлэлт, үйлдвэрлэлийн өртөгийн индекс буюу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөгийг хэмждэг үзүүлэлтүүд багтдаг. ДНБ нь тухайн улс орны дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийн хэмждэг үзүүлэлт, M2 буюу мөнгөний нийлүүлэлт нь тухайн улсын нийт валютын дүнг илэрхийлдэг.
АНУ-д л гэхэд гол гэсэн 28 үзүүлэлтийн тухай авч үздэг. Эдгээр үзүүлэлтүүд нь санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг ба forex-ийн арилжаанд оролцогчид өөрсдийн арилжааны стратегидаа эдгээрийн хэрэглэж байх хэрэгтэй байдаг. Шинэ мэдээллүүдийг байнга тавьж бэлтгэж байдаг маш олон вэбсайтууд байдаг ба мөн forex брокерууд арилжаанд оролцож байх үедээ шинэ мэдээллүүдээр хангагдаж байдаг.

From: http://amba.royalinfo.ru/tag/nijt/

[Дэлгэрэнгүй..]

Filed Under: